Эрийн хийморь, өрхийн минь тэргүүн
Энэхэн орчлонгийн ганхашгүй багана
Эрвээхэй үрийн минь элбэрэлт дөлгөөн аав
Энхрий ханьдаа энэхэн шүлгээ бэлэг болгон барь юу
Эрхэм дээд хайрын сэтгэлдээ бид ариун хайрын тангараг өргөсөн
Эр биеэрээ чи миний хань болж гогцоо төмрөөр бид гагнагдсан
Эр биеэрээ чи миний хань болж гогцоо төмрөөр бид гагнагдсан
Энхрий үртэй болж энэ насаараа цусан удмаар бид холбогдсон
Энэ бүхнээ эргэн дурсахад сэтгэл минь жаргалаар дүүрэх юм. Хань минь ээ.
Халуун сэтгэл, хайрын балаар зүрхийг минь дүүргэж
Хан хорвоогийн жаргал бүхнийг надаараа төсөөлдөг
Хархан нүдэт үрийн заяагаа шүтэн дээдэлж
Хамаг бүхнээ бидэндээ гэдэг чамаараа бахархаж сууна. Хань минь.
Чамдаа зориулж хэдэн үг холбон шүлэг болгон бичье гэхээр
Чамайг минь магтах үгс дэндүү цөөдөөд болохгүй юм.
Чин сэтгэлээс хөврөн гарах хайрын үгс бүхнийг

3 comments:
Ханьдаа эрчүүдийн баярын мэнд хүргэе!!!
Баярлалаа хайраа.
Та хоёртоо маш их хайртай шүү...
Бид ч бас хайртай
Post a Comment