2012/12/21

Шинэ жил

Будрах цасанд дарагдсан цав цагаахан хотыг цонхоор харан зогсоход
Бариулын чахрах дуунаар хаалга нээгдэн хайрт залуу минь орж ирлээ.
Булбарайхан уруул дулаахан гараараа тэр минь намайг энхрийлж
Булиглан хөөсрөх дарсаа тулган бидэн хоёр шинэ оныг хамт угтлаа.
Он цагийн солилцоог орчлон ертөнц өөрөө зохиож
Олон олон зуун жил хүж дэлхий эргэдгээрээ эргэж
Жингэнэн дуугарах хундаганы харшаан хөгжим мэт эгшиглэсээр
Жил бүрийн шинэ оныг бид өнөр олуулаа угтана.

2012.12.21
Б.Цэнд 

 

2012/03/18

Ханьдаа

Эрийн хийморь, өрхийн минь тэргүүн
Энэхэн орчлонгийн ганхашгүй багана
Эрвээхэй үрийн минь элбэрэлт дөлгөөн аав
Энхрий ханьдаа энэхэн шүлгээ бэлэг болгон барь юу

Эрхэм дээд хайрын сэтгэлдээ бид ариун хайрын тангараг өргөсөн
Эр биеэрээ чи миний хань болж гогцоо төмрөөр бид гагнагдсан
Энхрий үртэй болж энэ насаараа цусан удмаар бид холбогдсон
Энэ бүхнээ эргэн дурсахад сэтгэл минь жаргалаар дүүрэх юм. Хань минь ээ.

Халуун сэтгэл, хайрын балаар зүрхийг минь дүүргэж
Хан хорвоогийн жаргал бүхнийг надаараа төсөөлдөг
Хархан нүдэт үрийн заяагаа шүтэн дээдэлж
Хамаг бүхнээ бидэндээ гэдэг чамаараа бахархаж сууна. Хань минь.

Чамдаа зориулж хэдэн үг холбон шүлэг болгон бичье гэхээр
Чамайг минь магтах үгс дэндүү цөөдөөд болохгүй юм.
Чин сэтгэлээс хөврөн гарах хайрын үгс бүхнийг
Чимээгүйхэн чинийхээ уруул дээр үнсэлтээрээ бичье. Хань минь ээ.
2012.03.18
Б.Цэнд


2012/02/14

Гэгээн хайрын мэнд хүргэе!

Алдрайхан гэнэн насны минь хайрын эзэн
Аз жаргалаар дүүрэн гэрийн минь гэрэл гэгээ
Алагхан үрийн минь амгалан дөлгөөн аав
Амьдралын түшиг өрхийн минь тэргүүн
 Хань минь чамдаа Гэгээн хайрын мэнд хүргэе!
2012.02.14
Б.Цэнд