2013/06/29

Үнсье чамайгаа /дуу/

Ухаантай шүү гээд
Духан дээр чинь үнсье
Уулзатлаа их санаарай гээд
Хацар дээр чинь үнсье

ДХ: Хүлээсэн өдрийн хайраар
Үгүйлсэн хоногийн тоогоор
Үнсье чамайгаа
Үнсье хайрт минь

Хайртай шүү гээд
Уруул дээр чинь үнсье
Хараад хараад ханашгүй гээд
Нүдэн дээр чинь үнсье

ДХ:

Сансан шүү гээд
Санчиган дээр чинь үнсье
Сайхан үнэрийг чинь гээд
Хүзүүн дээр чинь үнсье

2013/06/27

Хайрын ханхүү чамайгаа хүлээнэ

Хайрын ханхүү чамайгаа би үгүйлэн санана
Хөөрхөн инмээмсэглэлт царай , дөлгөөхөн харцыг чинь би нүдэндээ төсөөлнө
Хоёрхон хоног надад хорин хоног мэт бодогдоно
Хорвоогийн цаг хугацаа хэтэрхий удааширчихсан ч юм шиг
Хаашаа ч юмбэ дээ энэ сэтгэл зүрх
       
Зүүдэндээ ханхүү чамдаа би эрхлэн тунирхана
Зүйл бүрийг ярьж намайг инээлгэх чиний яриа чихэнд минь чангаар сонсогдоно
Зөндөөн удаан хүлээсэн мэгт өдөр хоногийг би тоолж үзэн гайхна
Зүү нь хөдөлдөггүй цаг ханандаа зүүчихсэн ч юм шиг
Зүйрлэхийн аргагүй сонин л юм даа энэ зүрх сэтгэл
2013.06.27
Б.Цэнд 


2012/12/21

Шинэ жил

Будрах цасанд дарагдсан цав цагаахан хотыг цонхоор харан зогсоход
Бариулын чахрах дуунаар хаалга нээгдэн хайрт залуу минь орж ирлээ.
Булбарайхан уруул дулаахан гараараа тэр минь намайг энхрийлж
Булиглан хөөсрөх дарсаа тулган бидэн хоёр шинэ оныг хамт угтлаа.
Он цагийн солилцоог орчлон ертөнц өөрөө зохиож
Олон олон зуун жил хүж дэлхий эргэдгээрээ эргэж
Жингэнэн дуугарах хундаганы харшаан хөгжим мэт эгшиглэсээр
Жил бүрийн шинэ оныг бид өнөр олуулаа угтана.

2012.12.21
Б.Цэнд 

 

2012/03/18

Ханьдаа

Эрийн хийморь, өрхийн минь тэргүүн
Энэхэн орчлонгийн ганхашгүй багана
Эрвээхэй үрийн минь элбэрэлт дөлгөөн аав
Энхрий ханьдаа энэхэн шүлгээ бэлэг болгон барь юу

Эрхэм дээд хайрын сэтгэлдээ бид ариун хайрын тангараг өргөсөн
Эр биеэрээ чи миний хань болж гогцоо төмрөөр бид гагнагдсан
Энхрий үртэй болж энэ насаараа цусан удмаар бид холбогдсон
Энэ бүхнээ эргэн дурсахад сэтгэл минь жаргалаар дүүрэх юм. Хань минь ээ.

Халуун сэтгэл, хайрын балаар зүрхийг минь дүүргэж
Хан хорвоогийн жаргал бүхнийг надаараа төсөөлдөг
Хархан нүдэт үрийн заяагаа шүтэн дээдэлж
Хамаг бүхнээ бидэндээ гэдэг чамаараа бахархаж сууна. Хань минь.

Чамдаа зориулж хэдэн үг холбон шүлэг болгон бичье гэхээр
Чамайг минь магтах үгс дэндүү цөөдөөд болохгүй юм.
Чин сэтгэлээс хөврөн гарах хайрын үгс бүхнийг
Чимээгүйхэн чинийхээ уруул дээр үнсэлтээрээ бичье. Хань минь ээ.
2012.03.18
Б.Цэнд


2012/02/14

Гэгээн хайрын мэнд хүргэе!

Алдрайхан гэнэн насны минь хайрын эзэн
Аз жаргалаар дүүрэн гэрийн минь гэрэл гэгээ
Алагхан үрийн минь амгалан дөлгөөн аав
Амьдралын түшиг өрхийн минь тэргүүн
 Хань минь чамдаа Гэгээн хайрын мэнд хүргэе!
2012.02.14
Б.Цэнд

2011/10/06

Анхны бүхэн

Анхны хайрын захидлыг чамаасаа би авсан
Анхны болзоонд чамтайгаа зогссон
Анхны харцнаас чинь би хайрыг мэдэрсэн
Анхны гэх болгоныг чамтайгаа өнгөрөөжээ Хайрт минь

Хайрын захидлыг чамаасаа аван догдолчхоод
Хэн нэгэн уншчихвий гэхээс ичингүйрэн нууж уншсан
Захидал болгонд чи бидэн үзэл бодлоо солилцон хайрын тухай ярьсаар
Зөвхөн бидний л зүрхний лугших хэмнэл адил болохыг мэдэрсэн Хонгор минь

Анхны болзоонд санаандгүй учирсан тэр өдөр
Амьхан зүрхэндээ хадгалж ядсан ганцхан хайраа
Анх чиний дэргэд бороо шиг асгачихаад
Амьдралынхаа ханийг оллоо гэж зөнгөөрөө мэдэрсэн Хань минь

Энэхэн орчлонд биесээ гэх бидний агуу их хайр
Элээх амьдралын хором бүрд Бадамлянхуа цэцэг шиг наран өөд тэмүүлж
Энхрий үрийнхээ зулайг үнэрлэх тэрхэн мөчид
Эжий аав болон хоёр биедээ нялхарна Энхрийхэн минь
2011.10.06
Б.Цэнд


2011/09/07

Хайртдаа бичих захидал

Сэтгэл сэргээж ирсэн анхны минь хайр
Сэмхэн ичингүйрч уулзсан гэнэхэн учрал
Салж чадахгүй хоргодсон ариун итгэл
Сэтгэлээ нээж үгээ хэлсэн миний дурлал

Харц ширүүн шийдэмгий зангаараа чамайг би түрүүлж үнссэн
Халуухан биеэрээ чи минь намайг энхрийлж тэвэрсэн
Хайрын бал бурмаар дүүрэн тэр л мөчүүд
Хамгийн жаргалтай өдрүүд ч юм шиг

Булбарайхан уруулын амтыг би чамаасаа мэдрэхэд
Бялуурам тэр жаргалыг чи надад амтлуулахад
Бүсгүй заяандаа би тэр л мөчид бахархан байж
Бусдаас илүү жаргалтай нэгэн байсан
2006.01.16
Б.Цэнд