Будрах цасанд
дарагдсан цав цагаахан хотыг цонхоор харан зогсоход
Бариулын чахрах
дуунаар хаалга нээгдэн хайрт залуу минь орж ирлээ.
Булбарайхан уруул
дулаахан гараараа тэр минь намайг энхрийлж
Булиглан хөөсрөх
дарсаа тулган бидэн хоёр шинэ оныг хамт угтлаа.
Он цагийн солилцоог орчлон ертөнц өөрөө зохиож
Олон олон зуун жил хүж дэлхий эргэдгээрээ эргэж
Жингэнэн дуугарах хундаганы харшаан хөгжим мэт эгшиглэсээр
Жил бүрийн шинэ оныг бид өнөр олуулаа угтана.
2012.12.21
Б.Цэнд
